Eng Байгууллага

Зах зээлийн мэдээ

Крипто бухнууд зах зээлийг эргүүлэхээр чадах бүхнээрээ хичээж байна.

10-01-2023

solana-bonk

Зах зээлийн үнэлгээгээрээ 11-т жагсах Solana (SOL) нь өөрийн BONK хэмээх меме койныг гаргасны дараа бараг 40%-н өсөлт үзүүлэв.

Энэхүү токен нь 2022 оны 12-р сарын сүүлийн 7 хоногт гарсан ба 2023 оны 1-р сарын 5-нд хамгийн дээд ханшинд хүрч 4394%-н өсөлт үзүүлсэн байна. BONK-н өсөлтийн гол шалтгаан нь NFT зах зээл BONK-г хүлээн зөвшөөрсөн явдал юм. Үүний дараа BONK нь бараг 50%-иар унасан ба хөгжүүлэлтийн баг ханшийг уналтыг зогсоохын тулд 5 их наяд буюу бараг 1 сая долларын үнэлгээ бүхий токеныг шатаасан байна.

Токен шатаах нь тухайн токены үнэ өсөхөд хүргэдэг. Гэвч BONK эсрэгээрээ уналт үзүүлсэн байна. BONK нь гарснаасаа хойш 116,000 гаруй эзэмшигчтэй болж чадсан ба нийт 100 их наяд токен гаргасныхаа 6 орчим хувийг шатаасан байна.

Одоогоор тухайн токены зах зээлийн үнэлгээ нь $89,699,495 байгаа ба уг үнэлгээгээрээ 2,595-д эрэмбэлэгдэж байна. Хэдий уналт үргэлжилж байгаа хэдий ч Bonk нь анх гарсан үнээсээ одоогийн байдлаар 1,641%-н өсөлттэй байгаа аж.

Иран, Орос улс алтаар баталгаажсан шинэ stablecoin гаргахаар төлөвлөж байна

26-01-2023

Энэ 7 хоногийн онцлох койнууд

25-01-2023

Энэ 7 хоногийн онцлох койнууд

24-01-2023

Холбоо барих

7505 7775
contact@altex.mn
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр