Зах зээлийн мэдээ
Энэ 7 хоногийн онцлох койнууд
25-01-2023
Энэ 7 хоногт хамгийн өндөр өсөлттэй байгаа койнуудын мэдээллийг хүргэж байна.
- Aptos (APT) нь өнгөрсөн 7 хоногт зах зээлд ихээхэн нөлөө үзүүлсэн ба сүүлийн долоо хоног дараалан өсөлт үзүүлж байна. Өсөлтийн гол шалтгаан нь Binance-д APT/BTC, APT/USDT, HFT/BTC, HFT/USDT гэсэн дөрвөн шинэ хослол бүхий хөрвөх чадвар сантай болсонтой холбоотой.
- Gala (GALA) нь тоглоомд суурилсан метаверс төсөл бөгөөд шинэ он гарснаар метаверс төслүүд хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээхэн татаад байгаагийн нэг нь GALA юм. Саяхан GALA платформ дээр худалдан авалт хийх явцад шатаалт хийгдэх болсныг зарласнаар хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээхэн татаад байгаа.
- Bitcoin (BTC) нь сүүлийн үед хэд хэдэн том эсэргүүцлийн бүсүүдийг эвдээд байгаа билээ. Үүний үр дүнд BTC нь оны өмнөх ханшнаасаа бараг 40 гаруй хувиар өсөж $23,000 ханш дээр богино хугацаанд ирсэн нь бухнуудын хөдөлгөөн баавгайнуудаас давуу байсаар байгааг харуулж байна.
- Shiba Inu (SHIB) меме койн нь дахин сэргэж байгаа бөгөөд зах зээл дээрх хамгийн трэнд болж буй криптовалютуудын нэг болоод байна. Метаверс дахь хөгжүүлэлт, койны шатаалт зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалж хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээхэн татсаар байна.
- Solana (SOL) нь FTX биржтэй хамаатай асуудлуудыг ардаа орхиж 2023 он гарснаас хойш ихээхэн өсөлт үзүүлсээр байгаа билээ. Ethereum-н үүсгэн байгуулагч Виталик Бутерин нь SOL-д итгэж байгаагаа илэрхийлсэн нь хөрөнгө оруулагч нар SOL-д итгэх итгэлийн нэмж байгаа билээ.
Холбоо барих
- 7505 7775
- contact@altex.mn
- Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр
Зохиогчийн эрх © 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан