Зах зээлийн мэдээ
Зөвхөн таны авсан койн л унаад байгаа юм шиг санагдаж байна уу?
Ковидын Омикрон хувилбараас болж буй дэлхийн эдийн засгийн уналт крипто зах зээл гэлтгүй АНУ топ 500 компаниудыг ч, технологийн тэрбумтнуудыг ч ялгаагүй дайрч байгаа билээ.
Жишээ нь 2022 гарснаас хойш доорх тэрбумтнуудын алдагдал гэхэд л:
Элон Маск - $25.1 тэрбум
Жеф Безос - $20 тэрбум
Марк Цукерберг - $10.4 тэрбумд хүрээд байна.
Эдгээр “улаан” өдрүүдээс үүдэн:
1. Крипто хөрөнгө оруулагчид эрсдлээс сэргийлэн койноо их хэмжээгээр заран гарч байгаа,
2. Барууны төв банкнууд мөнгөний бодлогоо чангатгаж эхэлсэнтэй холбоотойгоор биткойны ханш энэ долоо хоногт 33,000 ам.доллараас доош уналаа.
3. Мөн ОХУ өөрийн крипто рубль гаргах төсөл хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан ОХУ–ын төв банк криптог олборлох, мөн эргэлдүүлэхийг хориглох санал гаргасан.
Дэлхийн эдийн засгийн уналт болон крипто зах зээл дэх дээрх нөлөөллүүд дотоодын ч, гадаадын ч койн, токены уналтанд нөлөөлж байна. Таны авсан койн л унаад байгаа мэт санагдаж байна уу? Тэгвэл та ганцаараа биш шүү.
Source:
S&P 500 (2022/01/25-ны байдлаар) finviz.com/map.ashx
Top 100 криптовалют (сүүлийн 7 хоног) cryptobubbles.net/
Холбоо барих
- 7505 7775
- contact@altex.mn
- Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр