Eng Байгууллага

Зах зээлийн мэдээ

2009 оноос хойш болсон крипто хөрөнгийн 11 том халдлагууд

29-04-2022

2009 оноос хойш крипто хөрөнгийн зах зээлд болсон халдлагын 80%-ийг дараах хамгийн том 11 үйл явдал эзэлж байна. Энэ хугацаанд болсон халдлагын ихэнх нь Азийн (ялангуяа Япон) биржүүдийг ихэвчлэн онилжээ.

Виртуал халдлагын хамгийн том хохирогчид нь Binance, Bitfinex зэрэг томоохон биржүүд байсан бөгөөд ихэнх тохиолдолд хакерууд хувийн түлхүүрүүд рүү нэвтрэн (жишээлбэл хэрэглэгчдийг линк дээр даруулж нууц үг хулгайлах, эсвэл компанийн төхөөрөмж болон серверийг хакердах гэх мэт арга замаар) халдлага хийсэн байна.

Халдлагыг ихэвчлэн Лазарус (APT38) гэх мэт Хойд Солонгост байрладаг мэргэжлийн хакерууд үйлдэж байгаа нь тогтоогдсон ба тэдний залилан мэхлэх аргууд нь улам бүр боловсронгуй болж байгаа нь ажиглагдаж байна.

 mk-6

Mt.Gox - 473 сая ам.доллар (2014/03)

Mt.Gox анх 2011 онд хакердуулж, хувийн түлхүүрүүдээ алдсан бөгөөд дээрх алдаанаас болж бирж бараг 2 жилийн турш хуурамчаар орж ирсэн мөнгийг deposit гэж бүртгэж байсан байна.

 

Bitfinex - 75 сая ам.доллар (2016/08)

Хакерууд Bitfinex-ийн BitGo үйлчилгээгээр дамжуулан их хэмжээний биткойн хулгайлж байжээ.

 

NiceHash - 62 сая ам.доллар (2017/12)

Хакерууд төлбөрийн системийг эвдэж, хэрэглэгчдийн биткойн хэтэвчний мэдээллийг хулгайлсан байна. 

 

Coincheck - 533 сая ам.доллар (2018/01)

Хакерууд хэрэглэгчдийн имэйлээр дамжуулан вирус тарааж, хувийн түлхүүрүүдийг хулгайлсан бөгөөд энэхүү програм нь Оросын хакерын бүлгүүдээс гаралтай нь тогтоогджээ.

 

Bitgrail - 170 сая ам.доллар (2018/02)

Италийн эрх баригчид Bitgrail-ийн эзэмшигчийг биржээ дампууруулахаар хуурамч халдлага зохион байгуулсан хэмээн буруутгаж байгаа ажээ. 

 

Zaif - 60 сая ам.доллар (2018/09)

Хакерууд биржийн hot wallet рүү нэвтэрч чадсан бөгөөд уг халдлагын улмаас үүссэн бүх хохирлыг тус бирж хэрэглэгчдэд буцаан олгосон байна.

 

QuadrigaCX - 106 сая ам.доллар (2018/12)

Тус бирж дампуурах тухай цуурхал багагүй хугацаанд хөвөрч байсан бөгөөд гүйцэтгэх захирал учир битүүлгээр өнгөрснөөр бирж бүр мөсөн хаагджээ.

 

CoinBene - 100 сая ам.доллар (2019/03)

Биржийн hot wallet-с мөнгө хулгайлагдсан бөгөөд энэ нь тус биржийг нэг сарын турш үйл ажиллагаагаа зогсооход хүргэсэн.

 

Binance - 40 сая ам.доллар (2019/05)

Хакерууд Binance-г хакердахын тулд хуурамч линк дээр даруулж нууц мэдээллийг нь хуулж авах програм ашигласан байна.

 

KuCoin - 275 сая ам.доллар (2019/11)

Lazarus-н хакерууд KuCoin-ийн hot wallet дэх хувийн түлхүүрүүдэд нэвтэрч олон төрлийн крипто хөрөнгийг хулгайлжээ. Үүний дараа Uniswap, Kyber гэх мэт DeFi платформуудыг ашиглан хулгайлсан хөрөнгөө өөр өөр төрлийн криптогоор сольж авсан байна.

 

Upbit - 51 сая ам.доллар (2020/09)

Криптовалютууд Upbit-ийн cold wallet-с хулгайлагдсан байна. Энэ нь гадны хакер эсвэл дотроосоо зохион байгуулалттай хийгдсэн эсэх нь одоог хүртэл тодорхойгүй хэвээр байна.

Stablecoin-р хэрхэн 10%-н ашиг хийх вэ?

12-05-2022

Энэ сард нээлтээ хийх шилдэг 3 NFT

06-05-2022

NFT зах зээлийн тухай

29-04-2022

Холбоо барих

7505 7775

contact@altex.mn