Eng Байгууллага

Зах зээлийн мэдээ

Энэ сард нээлтээ хийх шилдэг 3 NFT

06-05-2022

Өнгөрсөн 4-р сар NFT зах зээлийн хувьд олон томоохон төслүүд нээлтээ хийсэн завгүй сар байлаа. Тэдгээрээс томоохон төлөөллүүдийг дурьдвал Gary Vaynerchuk-н VeeFriends Series-2, Kevin Rose-н PROOF, Bored Ape Yacht Club, ApeCoin зэргээрээ алдартай Yuga Labs-н Otherside зэрэг олон шинэ NFT энэ зах зээл дээр дуулиан тарьсан.

Энэ удаагийн нийтлэлээрээ 5-р сард нээлтээ хийхээр төлөвлөж байгаа томоохон NFT-үүдийн талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

Tripster

tr

Tripsters бол 9000 хүн дүрст мөөг, 1000 бахнаас бүрдсэн неон өнгөтэй 3D psychedelic цуглуулга юм. Хэдийгээр Tripster нь энэ төрлийн сэдэвтэй анхны NFT төсөл биш ч гэсэн түүний өвөрмөц бөгөөд бусдаас ялгаатай байдал нь хамгийн онцлог шинж нь болж байна. NFT гаргаснаас хойш 72 цагийн дараа Tripster эзэмшигч бүр шинэ NFT хэлбэрийн дижитал "Baggie" мөөг эсвэл бахын ийлдэс бэлгэнд өгнө.

Хэрэв та BORED APE NFT-тэй бол уг NFT-г ашиглан цоо шинэ Trippy Ape NFT бүтээх боломжтой. Үгүй бол та зүгээр л өөр хүнд зарж болно. BORED APE бүр гурав хүртэлх удаа "шинэчлэгдэх боломжтой бөгөөд тэр болгонд илүү сайжирч, ховор болдог. Тиймээс эдгээр NFT нь BORED APE эзэмшигчдийн дунд маш эрэлттэй байх нь тодорхой.

NFT-ээ илүү сонирхолтой болгохын тулд Tripsters бусад NFT цуглуулгыг уг NFT-тэй нийлүүлж, аватарынхаа хөндсөн хувилбарыг эзэмшигчиддээ өгөх болно. Тэд саяхан Azuki-г дараагийн хамтрагчаа болгосон бөгөөд MUTANT APE, Bored YACHT CLUB мөн тэдний roadmap-т багтсан гэж зарлав. Мөн Roadmap-даа Play-to-Earn тоглоомыг багтааж өгсөн бөгөөд үүсгэн байгуулагчид болох BORED APE YACHT CLUB-ийн эзэмшигчид нь уг төслөө METAVERSE-ийн хамгийн том бренд болгох зорилго тавин ажиллаж олон сая доллар зарцуулаад байна.

Tripsters Twitter дээр 160,000, Discord дээр 40,000 дагагчидай суваг байгуулсан бөгөөд Discord-ын post бүрт 2000 гаруй reply ирдэг нь DISCORD-ийн хамгийн алдартай төслүүдийн нэг гэдгийг нь харуулж байна. Хэрэв сошиал оролцоо бодит эрэлт болж хувирвал Tripsters зарагдахад асуудалгүй болно. Эдгээр NFT-ийн 5,500-ийг Bored Ape эзэмшигчид болон дэмжигчдэд гурван үе шаттайгаар 0.15-0.25 ETH-ийн үнээр худалдаална.

Үлдсэн 4,500 NFT-г нээлттэй дуудлага худалдаагаар зарна. Дуудлага худалдаа нь хоёрдогч зах зээл дээрх хамгийн бага үнийн дүнгийн 70%-иар арилжааны эхний хоёр үе шат дууссаны дараа эхэлнэ. Дараа нь 0.1 ETH 10 минут тутамд хоёр цагийн турш зарагдах хүртэл буурах болно.

Shamanzs

sh

Shamanzs бол Brosmind студийн бүтээсэн 9898 ширхэг гараар зурсан бөөгийн цуглуулга юм. Тус студийг ах дүү Хуан, Алехандро нар удирддаг бөгөөд өмнө нь Nike, Coca-Cola, Google, Rayban, Facebook болон бусад томоохон брэндүүдэд ажиллаж байжээ. Тийм ч учраас тэдний бүтээл нь дээд зэргийн байх нь гайхах зүйл биш юм. Бөөгийн сэдэв нь өөрөө төслийг илүү тодотгож, хэв маяг, чанар нь түүнийг илүү сайн бүтээл болгосон аж. Уран бүтээлчид бөөгийн сэдвийг тойрсон урт хугацааны бренд үүсгэхийг эрмэлзэж байгаа бөгөөд Shamanzs брэнд нь урлагийн мэдрэмж, сайхан талуудыг зөвхөн бүтээлдээ тусгахаар зорьсон байна.

Энэхүү NFT эзэмшигчид ирээдүйн airdrops, брендийн бараа, шинэ урлагийн бүтээлийг үзэх эрхийн бичиг, түүнчлэн бодит болон дижитал ертөнцөд төлөвлөж байгаа олон ажлуудад оролцох эрх нээгдэж байгаа юм.

Дээрх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд 2 уран бүтээлч багаа улам томруулж байгаа бөгөөд одоогоор тэдний нэрийг нууцалж байгаа аж. Мөн Shamanzs баг төсөл дээр ажиллах хугацаандаа томоохон коммюнитиг байгуулж чадсан байна. Тэд одоогоор 137,000 гаруй Твиттер дагагчтай, 48,000 Discord гишүүнтэй бөгөөд гишүүдийнх нь идэвх, оролцоо ч өндөр байна. Тус төсөл зөвхөн 1,860 NFT олон нийтэд нээлттэй худалдахаар төлөвлөж байгаа юм байна.

Kahiru

ka

Kahiru нь 7222 ширхэг 3D анимэ маягийн аватаруудын цуглуулга юм. Уран бүтээл нь маш нарийн хийгдсэн бөгөөд маш өвөрмөц шинж чанар, санааг агуулсан байдгаараа онцлогтой. Kahiru нь Ruy хэмээх гаригийнх бөгөөд аватаруудыг Ruy-гийн баатрууд гэж нэрлэн Ash, Soulbound, Voidwalkers, Blood, Vipers гэсэн таван өөр бүлэгт хуваажээ.

Эдгээр баатрууд гарснаас 30 хоногийн дараа Kahiru эзэмшигчид гар бичмэлтэй болох боломжтой. Удаан хугацаанд Kahiru аватараа эзэмшсэнээр түүний бодит комик номыг эзэмших эрхтэй болно. Энэ комик нь худалдаанд гарахгүй бөгөөд NFT-ээ онцгой болгож байгаа нэгэн онцлог юм. Харамсалтай нь Kahiru-н багийн талаар тийм ч их мэдээлэл нээлттэй биш бөгөөд зураачийг нь л Ходей Пикер гэдгийг нийтэд зарлажээ. Kahiru 268,000 Twitter дагагчгаар нь харахад энэ төсөл нилээдгүй хүмүүст таалагдаж байгаа бололтой. Тэдний Discord-д зөвхөн урилгатай нэвтрэх боломжтой боловч бараг 30,000 гишүүнтэй болжээ.

Шилдэг Metaverse төслүүд

04-08-2022

Tether-н нийлүүлэлт нэмэгджээ

02-08-2022

Polygon платформын 2-р улирлын тайлан

02-08-2022

Холбоо барих

7505 7775
contact@altex.mn
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр