Eng Байгууллага

Зах зээлийн мэдээ

Stablecoin-р хэрхэн 10%-н ашиг хийх вэ?

12-05-2022

Stablecoin гэдэг бол шууд утгаараа "тогтвортой" койн юм. Энэ нь тогтвортой, тогтмол үнэ цэнтэй байхаар бүтээгдсэн койнууд бөгөөд ам.доллар эсвэл алт гэх мэт бусад төрлийн хөрөнгөтэй ханшаа уясан байдаг учраас биткойн болон бусад криптовалютаас ялгаатай.

Ханшийг нь ямар төрлийн хөрөнгөтэй уяснаас шалтгаалан stablecoin-н олон төрөл байдаг.

Фиаттай уясан stablecoin - Энэ нь stablecoin-уудын хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд тэдгээрийг ам.доллар, евро, фунт гэх мэт тодорхой фиат валюттай уясан байдаг. Энэ хэлбэр нь stablecoin-г ихэвчлэн 1:1 харьцаагаар тогтоодог ба 1 stablecoin нь 1 нэгж валюттай тэнцэнэ гэсэн үг юм. Фиаттай уясан Stablecoin-н жишээ гэвэл Coinbase-с гаргасан Tether (USDT) болон USD Coin (USDC) зэрэг бөгөөд эдгээр нь АНУ-н хууль журманд нийцсэн байдаг.

Криптотой уясан stablecoin - Энэ нь бусад криптовалютаар баталгаажсан stablecoin юм. Үүний нэгэн жишээ нь MakerDAO-аас гаргасан DAI юм.

Коммодититэй уясан stablecoin - Энэ төрлийн stablecoin-ууд алт гэх мэт коммодити хөрөнгөтэй ханшаа уясан байдаг. Жишээ нь: DigixGold (DXG) болон PaxosGold (PAXG) гэх мэт.

Тэгвэл зах зээлийн үнэлгээгээрээ ямар stablecoinууд эхэнд байдаг вэ?

Одоогоор гүйлгээнд байгаа маш олон тооны stablecoin-ууд байдаг ч Tether (USDT), USD Coin (USDC), Binance USD (BUSD), Dai (DAI), Terra USD (UST), True USD (TUSD) зэрэг 6 койн нь зах зээлийн үнэлгээгээрээ хамгийн том нь юм.

USDT, USDC, BUSD нь ам.доллартай шууд 1:1-ийн харьцаатай уягдсан ханштай байдаг бөгөөд ихэнх крипто биржүүд хүлээн зөвшөөрдөг.

DAI бол крипто хөрөнгөөр ​​(ихэвчлэн Ethereum) баталгаажсан stablecoin юм.

Тэгвэл эдгээр stablecoin-р яаж жилийн 10%-ийн ашиг хийх вэ?

Криптод хөрөнгө оруулагчдын ашиг олох нэг төрлийн арга бол койноо зээлдүүлэх  явдал юм. Хэрэв танд тодорхой хэмжээний stablecoin байгаа бол түүнийг зээлдүүлэх байдлаар хүү авах боломжтой. Өнөөг хүртэл DeFi буюу төвлөрсөн бус санхүүгийн хамгийн том хэрэглээ бол крипто зээл байгаа бөгөөд үүнийг 'Yield farming' гэж нэрлэдэг.

Энэ нийтлэлээр BlockFi, Nexo, Celsius, Crypto.com

зэрэг төвлөрсөн платформуудыг ашиглан хэрхэн stablecoin-с ашиг олох боломжтой талаар мэдээлэл хүргэе. Мөн эдгээр платформууд нь хэрэглэгчдэд дижитал хөрөнгөө зээлдүүлэх хүү авахаас гадна хөрөнгөө барьцаалан зээл авах боломжийг олгодог.

1. Celsius

Celsius-г 2017 онд Алекс Машинский гэдэг хүн үүсгэн байгуулсан байдаг бөгөөд АНУ-г гаралтай крипто зээлийн платформ юм. Мөн тус платформ нь таны USD Stablecoin-г хадгалана долоо хоног бүр хүү өгдөг. Одоогоор 21 тэрбум гаруй долларын олон нийтийн хөрөнгөтэй бөгөөд 734,000 үйлчлүүлэгчтэй.

Celsius нь ам.доллартой уясан аливаа stablecoin-г хадгалж өгөөж өгдөг бөгөөд жилийн өгөөж нь ойролцоогоор 8.5% байна.

Celsius-н өөрөө CEL нэртэй натив токентэй бөгөөд хэрэглэгчдийнхаа токен эзэмшилтийн хэмжээнээс нь хамаарч хүүгийнхээ хувийг тодорхойлдог. Мөн Celsius нь мөнгөө эргүүлэн татахад гүйлгээний хураамж авдаггүй бөгөөд платформыг үнэ төлбөргүй ашиглах боломжтой байдаг.

c1   c2

2. BlockFi

BlockFi нь 2017 онд үүсгэн байгуулагдсан төвлөрсөн санхүүгийн платформ бөгөөд таны хадгалуулсан stablecoin-н мөнгөн дүнгээс хамаарч 8% - 9.25% хүүг санал болгодог. Хүүг өдөр бүр тооцдог бөгөөд сар бүр хүүгийн орлогыг таны дансанд шилжүүлдэг. Харин нэг сул тал нь сард нэг удаа л шимтгэлгүйгээр мөнгөө гаргах боломжтой бөгөөд дараа дараагийн татан авалтуудаас хураамж авдаг.

Тэд мөн Bitcoin, Ether эсвэл бусад stablecoin-оор хүүгээ авах боломжийг олгодог. BlockFi нь өөрийн натив токенгүй боловч DAI, USDC, PAX, GUSD, BUSD, USDT зэрэг stablecoin-уудыг дэмждэг. Мөн BlockFi нь биткойны урамшуулал бүхий зээлийн картыг гаргасан анхны компани юм. Энэхүү урамшууллаа таны хүүгийн дансанд нэмж олгодог.

3. Nexo

Nexo нь 2018 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд бүх төрлийн USD Stablecoin-уудыг дэмждэг. BlockFi-ээс ялгаатай нь NEXO нэртэй өөрийн натив токентой. Хэрэв та NEXO токеноор хүүгийн орлогоо авахаар сонговол илүү өндөр хувийн хүү авах боломжтой.

Nexo нь хүүгийн орлогыг өдөр бүр тооцдог бөгөөд Nexo токенээр жилийн 12%-н өгөөжийг санал болгодог. Nexo нь ойролцоогоор 375 сая доллар бүхий даатгалтай.

4. Crypto.com

Crypto.com нь Stablecoin-н хадгаламжийн үйлчилгээг санал болгодог бас нэгэн төрлийн төвлөрсөн санхүүгийн платформ юм. Энэхүү платформ нь 2016 оны 6-р сард үүсгэн байгуулагдсан бөгөөд ам.долларын бүх төрлийн stablecoin-г дэмждэг.

Crypto.com-с долоо хоног бүр хүүгийн орлого авах боломжтой мөн Nexo-гийн нэгэн адил CRO хэмээх натив токентой.

Эцэст нь дүгнэхэд, stablecoin-ууд нийтийн өдөр тутмын хэрэглээнд зайлшгүй шаардлагатай тогтвортой байдлын шалгуурыг хангадаг бөгөөд тийм ч учраас та крипто ертөнцөд хөрөнгө оруулах сонирхолтой хэдий ч бага/дунд зэргийн эрсдэлтэй хөрөнгө оруулагч байхыг илүүд үзэж байгаа бол stablecoin нь таны хувьд аюулгүй орон зай байх болно.

c3