Eng Байгууллага

Зах зээлийн мэдээ

Terra UST-н уналтын шалтгаан юу байв?

23-05-2022

Крипто зах зээлийн хувьд 5-р сар хүндхэн сар болж байна. ХНС-н хүүгийн бодлого, хөрөнгийн зах зээлийн уналтын нөлөөтэйгөөр хэдийн уналтад ороод байсан крипто зах зээлд Terra-н үйл явдалтай холбоотойгоор олон нийт паникд орж их хэмжээгээр мөнгөө татаж эхэлсний улмаас крипто зах зээлийг бүхэлд нь хамарсан томоохон уналт нүүрлэж нийт зах зээлийн үнэлгээний 400 гаруй тэрбум доллар салхинд хийслээ.

Энэ үйл явдлын цаад шалтгаан яг юунд байв, цаашдаа крипто зах зээлд ямар нөлөөлөл авч ирж байгаа талаар энэ удаагийн нийтлэлээрээ хүргэе.

Яг юу болов?

Тerra бол Bitcoin болон Ethereum-н нэгэн адил бие даасан блокчэйн бөгөөд энэ блокчэйний гол бүтээгдэхүүн нь UST (Terra) хэмээх ам.долларын ханштай уясан stablecoin юм. Үндсэндээ stablecoin-г крипто арилжаачид DeFi буюу төвлөрсөн бус санхүүгийн системд аливаа хямрал үүсэхэд найдвартай хоргодох газар гэж үздэг. Учир нь койныг фиат мөнгө болгоход илүү үнэтэй бөгөөд татвартай холбоотойгоор гарч болох эрсдлээс зайлсхийх гэх мэт шалтгаануудаас хамааран бэлэн мөнгө болгохын оронд stablecoin болгон хадгалдаг.

Зарим stablecoin-н хувьд ханшаа тэр хэмжээний  нөөцөөр баталгаажуулж барьдаг бол UST-н долларын ханшийг барих нөөц байдаггүй бөгөөд үндсэндээ түүний үнэ цэн итгэл үнэмшил, зах зээлийн байнгын үйл ажиллагааг хангах кодчилогдсон алгоритм дээр тогтдог. Мөн энэ алгоритм нь Terra-гийн натив токен болох Лунатай холбоотой нь батлагдсан.

Сүүлийн зургаан сарын хугацаанд хөрөнгө оруулагчдын UST-г худалдаж авч байсан үндсэн 1 шалтгаан нь Anchor хэмээх платформоос ашиг олох зорилготой байсан бөгөөд тус платформ UST-ээ хадгалуулсан хэрэглэгч бүрд 20%-ийн өгөөж санал болгож байжээ. Энэ талаар олон шүүмжлэгчид Понзи схемтэй зүйрлэж, математик тооцооллын хувьд энэ хэмжээний өгөөжийг өгөх боломжгүй талаар хэлж байсан бөгөөд Terra-н баг ч энэ талаар мэдэж байсан боловч үүнийг нэгэн төрлийн маркетинг болгон ашиглаж байжээ.

Гэтэл томоохон хөрөнгө оруулагчид энэ үйл явдлыг ашиглан их хэмжээний ашиг олох зорилгоор UST-н үнийг унагаан нөгөө талд short-selling буюу UST-г унана хэмээн ихээхэн хэмжээний мөрий тавьсан хэмээн таамаглаж байна. Тэд ихээхэн хэмжээний Bitcoin-р UST худалдан авсан бөгөөд тэр UST-ээ эргүүлэн зах зээл дээр зарахад UST ам.доллартай уясан 1:1 харьцаагаа алдсан бөгөөд Anchor-р дамжуулан хүү олж байсан хөрөнгө оруулагчид хэтэрхий оройтохоос өмнө мөнгөө татахаар улайран UST-ээ зарж эхэлсэн нь улмаар нийтийг хамарсан panic sell үүсэх үндэс болжээ. Одоогийн байдлаар UST 10 центийн ханштай байгаа бөгөөд Luna түүнээс ч дор буюу 1/100 центээр арилжигдаж байна.

Гэвч энэ уналт зөвхөн Terra-р зогсохгүй крипто зах зээлийг бүхэлд нь хүч сулрууллаа. Terra-н үүсгэн байгуулагч До Квон Luna Foundation Guard-нхаа биткойны нөөцийг зарж эхлэхэд зах зээл дээр дарамт учруулан үнийг унагаж бусад томоохон хөрөнгө оруулагчдыг биткойноо зарахад хүргэсэн. Ийнхүү биткойн 2020 оны 12 сараас хойших хамгийн доод цэгтээ хүртэл унасан ч харьцангуй богино хугацаанд тогтворжиж чадсан. Мөн маш олон тооны хөрөнгө оруулагчид Ethereum дээр суурилсан stablecoin-уудаа зарахыг оролдон ачаалал үүсгэж эхэлсэн нь түүний гүйлгээний шимтгэлийн үнийг огцом өсөхөд нөлөөлсөн.

Криптовалютын дэлхийн хамгийн томоохон компаниудын нэг болох Coinbase өнгөрсөн долоо хоногт 35 хувиар унасан бол NFT экосистем сүүлийн долоон хоногт борлуулалтын хэмжээ 50%-иар буурсан талаар Cryptoslam мэдээлжээ.

Тэгвэл энэ үйл явдал цаашид крипто зах зээлд ямар нөлөөлөл авч ирж болох вэ?

  1. Хууль зохицуулалт чангарах нь дамжиггүй.

Мэдээж криптотой холбоотой хууль, зохицуулалтын шаардлага улам чангарах нь дамжиггүй. Stablecoin-н зохицуулалт удаан хугацаанд хууль зохицуулагчдын анхаарлыг татаж ирсэн бөгөөд дээрх үйл явдалтай холбоотойгоор энэ зохицуулалтыг түргэн хугацаанд хийх шаардлагатай болж байгаа бөгөөд Сангийн сайд Жанет Йеллен stablecoin-н иж бүрэн зохицуулалт хийхийг уриалж, энэхүү уналт нь санхүүгийн системийг бүхэлд нь ганхуулахад хэтэрхий бага байгаа хэдий ч stablecoin-ууд маш хурдацтайгаар өсч байгааг тэрээр дурджээ.

  1. Алгоритм дээр суурилсан Stablecoin гаргах бараг боломжгүй болж байна.

Олон жилийн туршид блокчэйн хөгжүүлэгчид нөөцөөр баталгаажсан тогтвортой койнуудаас илүү инфляцид тэсвэртэй, засгийн газрын хяналт бага аюулгүй алгоритм дээр суурилсан тогтвортой койн бий болгохоор эрэл хайгуул хийж байсан бөгөөд тэдний хувьд олон сарын туршид UST амжилтынх нь гол нотолгоо болж байлаа. Харин UST-н үйл явдал тэдний зорилт бараг боломжгүйг харуулж буй хамгийн том бүтэлгүйтэл болон хувирлаа.

  1. Венчур капиталууд криптод мөнгө оруулахаа багасгах магадлалтай.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд венчур капиталын фирмүүдээр дамжуулан крипто зах зээлд маш их хэмжээний мөнгө орж ирсэн бөгөөд ялангуяа Andreessen Horowitz-г гол төлөөлөгчөөр нь нэрлэж болно. Terra ч өөрөө Pantera Capital, Delphi Digital зэрэг олон тооны хөрөнгө оруулагчдаас ашиг хүртэж байсан. UST-ийн үйл явдал хөрөнгө оруулагчид болон крипто төслүүдийн зайг холдуулж улмаар нийт зах зээлийн хэмжээнд венчур хөрөнгө оруулалтыг удаашрах магадлал үүсгэж байна.

  1. Төвлөрсөн бус санхүүгийн талаарх дуулиан шуугиан хэсэгтээ удааширч магадгүй.

Криптогийн үнэ цэн түүнийг банк эсвэл засгийн газраас удирдах боломжгүй гэсэн төвлөрсөн бус шинж чанарт оршдог. Зарим крипто интусиастууд биткойны чанарыг шалгасан томоохон тест боллоо гэж сайнаар харж байгаа ч нийт экосистемийн хувьд нэг төсөл дангаараа системд ямар их нөлөө үзүүлэх боломжтойг харуулж байна.

Крипто салбарын хөрөнгө оруулалт

08-06-2022

Stablecoin-р хэрхэн 10%-н ашиг хийх вэ?

12-05-2022

Энэ сард нээлтээ хийх шилдэг 3 NFT

06-05-2022

Холбоо барих

7505 7775
contact@altex.mn
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр