Eng Байгууллага

Зах зээлийн мэдээ

Крипто өвөл хэр удаан үргэлжлэх вэ?

02-08-2022

Крипто зах зээл 5 дахь өвөлтэйгөө золгоод байна. Энэ өвөл буюу баавгайн зах зээл 2021 оны 11-р сард эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл 7 сарын турш үргэлжилж байна. Харин энэ өвөл хэр удаан үргэлжлэх бол?

Зах зээлийн талаарх ойлголтыг цэгцтэй байлгах үүднээс зарим холбогдолтой нэр томъёог энд тайлбарлая.

Зах зээлийн уналт, Эдийн засгийн уналт, Эдийн засгийн хямралын ялгаа юу вэ?

Зах зээлийн уналт. Баавгайн зах зээл нь дор хаяж 2 сар үргэлжилдэг бөгөөд хөрөнгө оруулагчдын сөрөг хандлагаас үүдэн хөрөнгийн бирж, криптогийн зах зээл 20 ба түүнээс дээш хувиар буурах үйл явдлыг хэлдэг. Баавгайн зах зээл тогтмол явагддаг бөгөөд хөрөнгийн зах зээл дээр 3-4 жил тутамд, крипто зах зээлд ойролцоогоор 2 жил тутамд буюу мөчлөг нь арай бага байдаг.

Эдийн засгийн уналт. Энэ нь ихэвчлэн 2 улирал дараалан дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) буурах үеийг хэлдэг. Эдийн засгийн уналт нь ойролцоогоор 10 жил тутамд тохиолддог. Нэг чухал ойлголт нь уналтын эдийн засаг нь зөвхөн санхүүгийн зах зээлээр хязгаарлахгүй бөгөөд эдийн засаг бүхэлдээ удааширдаг бол харин баавгайн зах зээл энэ мөчлөгтэй давхцах тохиолдол элбэг байдаг.

Эдийн засгийн хямрал. Энэ нь 3 ба түүнээс дээш жил үргэлжилдэг хямрал юм. 1930-аад оны АНУ-ын хямралаас хойш 100-д жилийн хугацаанд дэлхийн улс орнуудад хэд хэдэн хямралыг харсан.

Хөрөнгийн зах зээл, крипто зах зээлийн хамаарал 0.9 буюу маш өндөр байдаг тул түүхийн хувьд хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтээс сэжүүр авах боломжтой байдаг. Өнөөгийн АНУ-ын хөрөнгийн зах зээлийн баавгайн мөчлөг 2022 оны 1-р сард эхэлсэн бөгөөд өмнөх баавгайн зах зээлийн мөчлөгүүдтэй харьцуулахад харьцангуй тайван байна.

Тэгвэл бид одоо уналтын ямар үед яваа вэ?

Зах зээлийн уналт уу? Тийм. Крипто болон хөрөнгийн зах зээл аль аль нь олон сарын турш уналттай байна.

Эдийн засгийн уналт уу? Тийм. 2022 он гарснаас хойш дэлхийн эдийн засгийн байдал хүндэрч, хоёр улирал дараалан эдийн засгийн үзүүлэлтүүд муу гарлаа. Эдийн засгийн уналт 2023 он хүртэл үргэлжлэх магадлалтай.

Эдийн засгийн хямрал уу? Хараахан үгүй. Энэ үе шатанд хүрэх хүртэл өнөөгийн эдийн засгийн хямрал 2024/2025 он хүртэл үргэлжлэх ёстой.

Бидний харж байгаагаар криптогийн баавгайн зах зээл дунджаар 306 хоног үргэлжилж байсан бөгөөд үүний дараа зах зээлийн тренд тодорхойгүйгээр олон сар явсан байдаг мөн зах зээлийн уналт ойролцоогоор 61% байжээ.

Гэвч энэ удаагийн баавгайн зах зээл анх удаа эдийн засгийн уналтын үетэй давхцаж байна.

АНУ-ын хөрөнгийн зах зээлийн уналт, эдийн засгийн уналттай давхцаагүй үедээ дунджаар 2-3 сар үргэлжилдэг бөгөөд 22%-ийн уналттай байдаг бөгөөд өмнөх дээд цэгтээ эргэн ирэх дундаж хугацаа нь 11 сар байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн уналтын үетэй давхцахад зах зээл дунджаар 30%-ийн уналттай байдаг ба өмнөх дээд цэгтээ эргэн хүрэхэд дундажаар 48 сар шаардагдаж байжээ.

Эндээс бид ямар дүгнэлтэд хүрч болох вэ?

Мэдээж өнгөрсөн түүхэн мэдээллээс харахад энэ удаагийн баавгайн мөчлөг мөддөө дуусахгүй нь бололтой. Мөн баавгайн зах зээлийн хамгийн уналттай үе түүний эхэн үе бус сүүлийн ⅓ хагаст тохиолддогийг санах хэрэгтэй. Үүнээс гадна уналтын дараа олон сарын турш тренд үүсэхгүй байх магадлалтай. Гэхдээ бидний мэдэж байгаачлан криптогийн эргэн тойрны сэтгэл зүйн байдал маш хурдан өөрчлөгддөг тул өсөлт бодсоноос хурдан хугацаанд эргэн ирэхийг үгүйсгэх аргагүй юм.

Иран, Орос улс алтаар баталгаажсан шинэ stablecoin гаргахаар төлөвлөж байна

26-01-2023

Энэ 7 хоногийн онцлох койнууд

25-01-2023

Энэ 7 хоногийн онцлох койнууд

24-01-2023

Холбоо барих

7505 7775
contact@altex.mn
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр