Eng Байгууллага

Зах зээлийн мэдээ

Танд хэдэн биткойн байдаг вэ?

02-08-2022

8

Биткойнын халимууд хэмээн нэрлэгддэг 1000+ BTC эзэмшигчдийг эс тооцвол биткойнын баялагийн хуваарилалт хэрхэн хийгдсэн байдгийг дараах пирамидаар зураглан үзүүллээ.

Таны харж байгаачлан танд ердөө >0.135 BTC байхад л биткойн эзэмшигчдийн топ 5%-д багтах ажээ. Топ 1% BTC эзэмшигчдийн нэг болоход танд >3.6 BTC л хэрэгтэй. Харин пирамидын оргил буюу топ 0.1%-н BTC эзэмшигчдийн 1 болоход >21 BTC хэрэгтэй.

Биткойныг үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болгож байгаа дараах шалтгаанууд байдаг.

- Үнэ цэн хадгалалт. Сүүлийн 10 жилд л гэхэд алтны үнэ цэн 5%-иар унаж, долларын ханш жил бүр 10%-иар буурч, үл хөдлөх хөрөнгө инфляцийг арай ядан барьж байна. Харин энэ хугацаанд BTC-н үнэ цэн 5,000,000%-р өссөн байна.

- Түүний ховор байдал. Дэлхий дээр долларын саятан 52 сая хүн, хувьцаат компани 1000+, 180 тусгаар тогтносон улс, олон зуун хөрөнгө оруулалтын сан байдаг ч зөвхөн 21 сая биткойныг л олборлох боломжтой тул энэ хэмжээ нийтэд хүрэлцээгүй юм.

- Аль хэдийн алга болсон BTC. Нууц үгээ алдсан, платформын алдаа гэх мэт олон шалтгааны улмаас 4-7 сая орчим BTC алдагдсан. Тиймээс эдгээрийг хасаад бидэнд ердөө 15 сая л биткойн л үлдэж байна.

- Ирээдүйд нэмэгдэх үнэ цэн. Зарим шинжээчид 1 BTC 2030 он гэхэд 20 дахин өсч 1 сая долларын үнэтэй болно гэж үзэж байгаа. Энэ нь инфляцийг тооцож үзвэл өнөөгийн хагас сая доллартай тэнцэх үнэ цэн юм.

Хэрэв та биткойныг яг тухайн цаг үеийн олон улсын зах зээлийн бодит үнээр арилжихыг хүсвэл Алтекс дижитал биржийг сонгоорой.

Иран, Орос улс алтаар баталгаажсан шинэ stablecoin гаргахаар төлөвлөж байна

26-01-2023

Энэ 7 хоногийн онцлох койнууд

25-01-2023

Энэ 7 хоногийн онцлох койнууд

24-01-2023

Холбоо барих

7505 7775
contact@altex.mn
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр