Aave (AAVE) токены тухай
10-03-2022
AAVE бол мөнгөний зах зээлийг бий болгоход зориулагдсан open source, төвлөрсөн бус Aave протоколын токен юм.
Aave нь хэрэглэгчдэд крипто хөрөнгийн хадгаламжаас хүү авах, крипто хөрөнгө зээлэх боломжийг олгодог.
DeFI-д оролцогчид Aave-г ашиглан крипто хөрөнгийг санхүүгийн зуучлагчгүйгээр хадгалах, зээлэх боломжтой бөгөөд протокол нь тогтмол болон хувьсах хүүг санал болгодог.
AAVE нь DeFi-д барьцаагүй боловч баталгаатай зээл олгодог Flash зээл гэх мэт дэвшилтэт боломжуудыг санал болгодог. (Хэрэв нэг блок дотор хөрвөх чадварыг буцааж өгөхгүй бол ухаалаг гэрээгээр зээлийг автоматаар буцаана).
Хэрэглэгч та бүхэн Алтекс дижитал биржээр дамжуулан Ааve(AAVE) токеныг арилжих боломжтой.
Холбоо барих
7505 7775
contact@altex.mn