yearn.finance (YFI) токены тухай
YFI нь ERC20 стандартын дагуу Ethereum блокчейн дээр суурилсан yearn.finance платформын токен юм.
yearn.finance нь Ethereum блокчейн болон түүн дээр ажилладаг бусад төвлөрсөн бус биржүүд болох Balancer, Curve зэрэгт ухаалаг гэрээ байгуулахад зориулагдсан, зээл болон арилжааны орлогыг хамгийн их байлгах боломжийг олгодог протокол юм.
yearn.finance нь крипто хөрөнгийн орлогоо оновчтой байлгахын тулд хэд хэдэн төвлөрсөн бус платформуудыг нэгтгэн токен зээлийг оновчтой болгож, тэдгээрийн өгөгдлийг судалсны үндсэн дээр өгөөжийг тооцоолж түүнийг хамгийн их байлгахаар хуваарилдаг.
Үйл ажиллагаа явуулж эхэлсэн эхний сард yearn.finance платформ нь бараг 800 сая долларын хөрөнгө татсан бөгөөд хамгийн хурдацтай хөгжиж буй платформын нэг юм.
Холбоо барих
7505 7775
contact@altex.mn