Synthetix (SNX) токены тухай
10-03-2022
SNX нь блокчэйн дээр бодит ертөнцийн хөрөнгийг ашиглах боломжийг олгодог санхүүгийн Synthetix платформын токен юм.
Synthetix нь ухаалаг гэрээгээр дамжуулан хувьцаа, крипто болон бусад санхүүгийн хэрэгслийг бий болгох боломжийг олгодог төвлөрсөн бус санхүүгийн (DeFi) протокол бөгөөд олон төрлийн крипто болон крипто бус хөрөнгийг блокчэйнд оролцох боломжоор хангадаг.
Уг протокол нь Ethereum (ETH) блокчейн дээр суурилсан бөгөөд хэрэглэгчдэд өндөр хөрвөх чадвартай синтетик хөрөнгө (SYNTH) ашиглах боломжийг олгодог.
SYNTH-ийг ашигласнаар тухайн хөрөнгийг шууд эзэмших шаардлагагүйгээр үндсэн хөрөнгийн өгөөжийг хянаж хангадаг.
Холбоо барих
7505 7775
contact@altex.mn