Дотоодын токенууд - Бизнес үнэ цэн
Өдөрт ойролцоогоор 15 орчим тэрбум төгрөгний дотоодын токенуудын арилжаа хийгдэж байна. Цааш нь дэлгэрүүлвэл:
- Эдгээр арилжаалагдаж буй дотоодын токенуудын 80 орчим хувийг IHC дангаараа бүрдүүлж байна.
- Үнийн богино хугацааны өсөлтөөс шалтгаалж FOMO явагдаж зарим токенуудын арилжааны дүн ихсэхэд нөлөөлж байна.
- Дотоодын ихэнх токенүүдийн бизнес үнэ цэн хэрэглээний түвшинд хүрээгүй байна.
- Бизнесийн үнэ цэн буюу “Business Application”-с илүүтэй маркетинг их хийсэн токенүүдын арилжааны дүн өндөр байна.
Алтекс дижитал бирж Бизнесийн үнэ цэн буюу “Business application” дээр үндэслэн дотоодын токенүүдийг дараах байдлаар ангилж байна.
1. Бизнесийн үнэ цэн өндөр, хэрэглээнд тодорхой хэмжээгээр нэвтэрсэн токенүүд:
- Storepay (SPC)-г ашиглан Монголын томоохон дэлгүүрүүдээс хүссэн бүтээгдэхүүнээ хүү шимтгэлгүй, дараа төлөх нөхцөлтэйгөөр авах боломжтой. Мөн худалдан авалтын үнийн дүнгийн 1%-г SPC-ээр цуглуулна. Мөн SPC-ээ Storepay хэтэвчинд хийснээр үйлчилгээний эрхээ нэмэх боломжтой. Төслийнхөө үйл ажиллагааг тасралтгүй тэлж үр дүн тодорхой гаргаж буй цөөхөн хэдэн токены нэг юм.
- MNFT Coin (MNFT) нь Монголын хамгийн том NFT платформ болох MongolNFT-н токен бөгөөд NFT-г тухайн платформоос авах боломжтой. MongolNFT платформ дээр монголын томоохон инфлүэнсэрүүд, дуучид NFT-ээ аль хэдийн гаргаж эхлээд байгаа бөгөөд цаашлаад дэлхий ертөнцийн чиг хандлага болоод буй Metaverse рүү чиглэн үйл ажиллагаагаа явуулж байна.
- URG - Coin (URG) койныг ашиглан Монголын хамгийн том кинотеатр болох Өргөөгөөр үйлчлүүлэх боломжтой. Мөн NomadX хэтэвчээр дамжуулж зарим үйлчилгээг авах боломжтойгоор зогсохгүй энтермайнмент болон и-спортын салбар руу чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна.
- ZesCoin (ZesC) нь онлайн сурталчилгааны платформын токен бөгөөд сурталчилгаагаар дамжуулан орлого олж түүний ашгаасаа хэрэглэгчдэд хуваарилах боломжтой. Хэрэглэгчид сурталчилгаа үзэж койн авахын зэрэгцээ байгууллагууд сурталчилгаагаа өргөжүүлэх боломжтой.
- MOZO (MozoCoin) нь үндэсний машин үйлдвэрлэгч Барс Моторс компаний гаргасан токен бөгөөд түүгээр дамжуулан машины үнийг хямдруулж авах, машины лизингийн үйлчилгээ авах зэрэг олон төрлийн боломжийг койн эзэмшигчдээ олгож байна.
2. Биржүүдийн токен болон токенжүүлсэн хувьцаа:
TRD, CHB, CRX, CPX, ICTG, ARDX
3. Бизнесийн үнэ цэн тодорхой хэмжээнд байгаа боловч хэрэглээнд нэвтрээгүй / хэрэглээнд нэвтэрсэн боловч бизнесийн үнэ цэн төдийлөн сайн биш токенүүд:
IHC, DC, WPL, BID, ELFC, OBOT, ADMC, 9911 coin, DAC, MSC, Care, Bari
САНАМЖ:
Хүснэгт дэх үнийн дүн зөвхөн 1/14/2022-ны өдрийн CAPEX, DAX, TRADE, COMPLEX, COINHUB, COREX биржүүдийн арилжааны дүн учир зөрүүтэй байж болно.
Холбоо барих
- 7505 7775
- contact@altex.mn
- Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр