Eng Байгууллага

Төслүүд

Дотоодын токенүүдийн үнэ цэн 2022/04/14

29-04-2022

Өдөрт ойролцоогоор 2.17 тэрбум төгрөгийн дотоодын токены арилжаа хийгдэж байгаа нь сарын өмнөх дүнтэй харьцуулахад 1.43 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт байлаа.

- Эдгээрээс хамгийн өндөр дүнтэй эхний 3 токен нь нийт арилжааны 86 гаруй хувийг эзэлж байна.

- IHC 1 байраар ухарч, MNDT-н дараа 2-р бичигдлээ.

-Төгрөгтэй уясан stable токенүүд зах зээлд шинээр гарч ирсэн нь арилжааны нийт хэмжээнд ихээхэн нөлөөлж байна.

Алтекс дижитал бирж Бизнесийн үнэ цэн буюу “Business application” дээр үндэслэн дотоодын токенүүдийг дараах байдлаар ангилж байна.

1. Бизнесийн үнэ цэн өндөр, хэрэглээнд тодорхой хэмжээгээр нэвтэрсэн токенүүд:

- Storepay (SPC)-г ашиглан Монголын томоохон дэлгүүрүүдээс хүссэн бүтээгдэхүүнээ хүү шимтгэлгүй, дараа төлөх нөхцөлтэйгөөр авах боломжтой. Мөн худалдан авалтын үнийн дүнгийн 1%-г SPC-ээр цуглуулна. Мөн SPC-ээ Storepay хэтэвчинд хийснээр үйлчилгээний эрхээ нэмэх боломжтой. Төслийнхөө үйл ажиллагааг тасралтгүй тэлж үр дүн тодорхой гаргаж буй цөөхөн хэдэн токены нэг юм.

- MNFT Coin (MNFT) нь Монголын хамгийн том NFT платформ болох MongolNFT-н токен бөгөөд NFT-г тухайн платформоос авах боломжтой. MongolNFT платформ дээр монголын томоохон инфлүэнсэрүүд, дуучид NFT-ээ аль хэдийн гаргаж эхлээд байгаа бөгөөд цаашлаад дэлхий ертөнцийн чиг хандлага болоод буй Metaverse рүү чиглэн үйл ажиллагаагаа явуулж байна.

- URG - Coin (URG) койныг ашиглан Монголын хамгийн том кинотеатр болох Өргөөгөөр үйлчлүүлэх боломжтой. Мөн NomadX хэтэвчээр дамжуулж зарим үйлчилгээг авах боломжтойгоор зогсохгүй энтермайнмент болон и-спортын салбар руу чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна.

2. Биржүүдийн токен, токенжүүлсэн хувьцаа, stable койн:

TRD, CHB, CRX, CPX, ICTG, MNDT, MONT, ARDX

3. Бизнесийн үнэ цэн тодорхой хэмжээнд байгаа боловч хэрэглээнд нэвтрээгүй / хэрэглээнд нэвтэрсэн боловч бизнесийн үнэ цэн төдийлөн сайн биш токенүүд:

IHC, WPL, ZESC, OBOT, DAC, ELFC, 9911 coin, DC, ADMC, BID, DC,

Хүснэгт дэх үнийн дүн зөвхөн 2022 оны 03/14; 04/14-ний өдрийн CAPEX, DAX, TRADE, COMPLEX, COINHUB, COREX, X-Meta биржүүдийн арилжааны дүн учир зөрүүтэй байж болно.

4

Дотоодын токенүүдийн үнэ цэн 7 сар

02-08-2022

Дотоодын токенүүдийн үнэ цэн 6 сар

02-08-2022

Дотоодын токенүүдийн бизнес үнэ цэн 2022/05/14

23-05-2022

Холбоо барих

7505 7775
contact@altex.mn
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр