Eng Байгууллага

Төслүүд

Дотоодын токенүүдийн бизнес үнэ цэн 2022/05/14

23-05-2022

Дотоодын токенуудын 4, 5-р сарын үнийн харьцуулсан мэдээлэл болон төслийн үүсгэн байгуулагчид, төслийн зорилгын талаар товч мэдээллийг бэлтгэн хүргэж байна. 

 

Өдөрт ойролцоогоор 2.15 тэрбум төгрөгийн дотоодын токены арилжаа хийгдэж байгаа нь сарын өмнөх дүнтэй харьцуулахад 20 сая төгрөгөөр буурсан үзүүлэлт байлаа.

 

- Эдгээрээс хамгийн өндөр дүнтэй эхний 3 токен нь нийт арилжааны 87.4 хувийг эзэлж байна.

- IHC токены өдрийн арилжааны хэмжээ 3-р сарын үзүүлэлттэй харьцуулахад 2.6 дахин буюу 1.5 тэрбумаас 582 сая болж буурсан байна. 

- MNDT токены өдрийн арилжааны хэмжээ харьцангуй тогтвортой буюу сүүлийн 3 сарын хугацаанд ойролцоогоор 1.07 тэрбум дээр байна.

-Төгрөгтэй уясан stable токенүүд зах зээлд гарч ирсэн нь арилжааны нийт хэмжээнд ихээхэн нөлөөлж байна. Жишээ нь: MNDT дангаар зах зээлийн 50%-г эзэлж байна. 

 

Алтекс дижитал бирж Бизнесийн үнэ цэн буюу “Business application” дээр үндэслэн дотоодын токенүүдийг дараах байдлаар ангилж байна.

1. Бизнесийн үнэ цэн өндөр, хэрэглээнд тодорхой хэмжээгээр нэвтэрсэн токенүүд:

MNFT Coin (MNFT) нь Монголын хамгийн том NFT платформ болох MongolNFT-н натив токен бөгөөд MNFT токеноор дамжуулан энэ платформоос NFT авч арилжих боломжтой, хэрэглээ нь тодорхой токен юм.

CAEL - Олон улсын биржүүд дээр гарах төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын татан төвлөрүүлэлт эцсийн шатандаа явж байгаа, цахилгаан станц, аж үйлдвэрийн парк, крипто ферм, дата төв, нийлүүлэлтийн сүлжээ, худалдааны платформ зэрэг 6 синергетик төслийг хэрэгжүүлэх зорилготой.

2. Биржүүдийн токен, токенжүүлсэн хувьцаа, stable койн:

TRD, CHB, CRX, CPX, ICTG, MNDT, MONT, ARDX, 

3. Бизнесийн үнэ цэн тодорхой хэмжээнд байгаа боловч хэрэглээнд нэвтрээгүй / хэрэглээнд нэвтэрсэн боловч бизнесийн үнэ цэн төдийлөн сайн биш токенүүд:

IHC, WPL, ZESC, OBOT, DAC, ELFC, 9911 coin, DC, ADMC, BID, DC, SPC, URG,

5

Дотоодын токенүүдийн үнэ цэн 2022/04/14

29-04-2022

Дотоодын токенүүдийн үнэ цэн 2022/03/14

29-04-2022

Дотоодын токенүүдийн үнэ цэн 2022/02/14

29-04-2022

Холбоо барих

7505 7775
contact@altex.mn
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр